Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Мэдээлэл


нийт 96

khural.mn

"Түүх өгүүлнэ"

2016-05-16 169
ХОТГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВ Шадар ван Чингүнжав одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт 1710 онд Дүүрэгч вангийн хошууны захирагч Банди бэйлийн хүү болон мэндэлжээ. Чингүнжав Зүүнгарын хаант улсыг дарах аянд дайчлагдан Манжийн цэрэгтэй хамт хөдөлсөн боловч элэг нэгт ахан дүүсээ алж хядахаас татгалзан мянган цэрэгтэйгээр Манжийн албыг хаян Амарсанаа вантай санаа нэгдэн Халхын нутагт зорин ирж, Манжийн эсрэг бослого гарган эсэргүүцэн тэмцжээ. Хойдын ван Амарсанаа, Хотогойдын шадар ван Чингүнжав, Хорчины ван эфү Сэвдэнбалжир нар урьдаас тохирсон ёсоор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхэлж, монголын ард түмний 3 жилийн эх оронч тэмцлийг өрнүүлсэн юм. Бослого гарсан шалтгаан бол манж нар Зүүнгарын хаант улсыг бүрэн эзлэхийн тулд халхчуудыг зовоон ард түмэнд маш их татварын дарамт үзүүлж, Чингис хааны Алтан ургийн ноёдыг цаазаар авсан явдалд ихээхэн дургүйцжээ. Чингүнжав Манжийн хаанд “Чи Чингис хааны Алтан ургийн язгуураас яллах эрх байхгүй, би үхэхээс айхгүй” хэмээн заалдсан байдаг. 1756 онд Чингүнжавын цэрэг Хиагт, Их Хүрээнд байсан манж цэргийг довтолж, намар нь Их Хүрээнд чуулган хийхээр тогтжээ. Эл бослогыг Халх түмэн, II Богд, Түшээт хан Янпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж цэрэг, хоол хүнс, унаа хөсөг, зэр зэвсэг зэргээр хангаж байжээ. Хүчээ авсан бослогыг Манжийн хаан дарахын тулд гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах бодлого явуулж, Амарсанааг гэнэдүүлэн барьснаас хойш 6 сарын дараа Хөвсгөлийн Ханхаас 20 км наана болсон тулалдаанд Чингүнжав баригджээ. Үнэн хэрэгтээ цэргийн хүчээр ялагдсан бус түүний дэргэд шадарлаж байсан Азар зайран, Баян зайсан, Барамсэд тайж, Сүндэв лам нарын хуйвалдаан, эл хэрэгт оролцсон Хөвсгөл нутагт сууж байсан Түмэдийн тэргүүн тайш Ламжав, бэйл Цомцогжав, хошууны залан занги Чой, хиа Намхай нар урван тэрсэлж манжийн буухиа цэрэгт замчлан зааж өгснөөс болж баригдсан байна. 1757 оны 1 дүгээр сарын 17-нд 80 гаруй настай эмэг эх, 22 настай охин дүү, өөрийн охин, өргөмөл хөвгүүн нарын хамт баригджээ. Дараа нь Их Хүрээний ойролцоо сууж байсан эхнэр, ууган болон удаах, отгон хүү, нялх гурван охин зэргийг нь баривчлан гинжилж Бээжинд аваачжээ. Чингүнжавыг оросууд барихаар Манжийн хаантай үгсэн хуйвалдаж байсан тухай баримт Орос болон Бээжингийн архиваас хүртэл олдсон байна. Чингүнжавыг 1757 оны 3 дугаар сард Бээжинд хоёр хүүгийн хамт цаазлахаас өмнө нүдэн дээр нь гэр бүлийн бусад гишүүдийг хороосон байна. 5 настай Бари хүүг нь амьд үлдээсэн боловч 2 жилийн дараа учир битүүлгээр нас баржээ. Чингүнжавыг 81 улайсгасан зоосны нүхээр махыг цувуулан гарч ирсэн махыг нь огтолж тамлан алсан гэдэг. Цогцсыг нь манжийн хааны ордны баруун хаалга орчимд хаяж хүмүүсээр гишгүүлэн доромжилжээ. Чингүнжавын шадар цэргүүдийн нэг нь нууцаар дагаж Бээжинд ирсэн ба ийнхүү харамсалтайгаар алагдсаны дараа эрхий хурууг нь авч төрсөн нутагт нь авчирч оршуулсан ажээ. Эдүгээ түүний дурсгалыг хүндэтгэн Хөвсгөл аймгийн Арбулаг суманд хөшөөг нь босгож, Жанхас толгойг “Ван толгой” гэж нэрийдэх болжээ. Чингүнжав эрх чөлөөний төлөө эцсийн мөч хүртэл тэмцэж, манжийн хааныг сандарган өөрийнхөө эсрэг 10 гаруй зарлигийг гаргуулж, эл тэмцлийнхээ төлөө үр удмаараа хядуулсан юм. Тэдний бослогыг дэмжиж байсан II Богдыг хөл хорин, хараа хяналтанд байлгаж байгаад бослого дарагдсаны дараа 37-хон настай Богдод Жанжаа хутагтаар дамжуулан хор уулган алж, Засагт хан, Түшээт хан нар учир битүүлгээр нас барсан байна. Чингүнжавын тухай домог яриа, дуу зөвхөн Хөвсгөл нутагт төдийгүй Ховдын мянгад, Завхан, Сэлэнгийн буриадуудын дунд өргөн тархаж, Хөлөн буйрын монголчуудын дунд ч дурсагдсаар байдаг билээ. Ховд аймгийн мянгадууд, Хөвсгөл аймгийн Арбулаг, Төмөрбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул сумынхан саяхныг хүртэл хар даалимбаар хаалганыхаа эсгийг бүрж, хөх даалимбаар хаяавчаа хийдэг байсан нь эрэлхэг баатар хүү Чингүнжав эргэж ирэхдээ эх нутаг элгэн саднаа таниг гэсэн утга бэлгэдэлтэй гэнэ. Чингүнжавын Их хар тугийг Хотогойдын нутагт, Бага хар тугийг Хотогойдоос салж нүүсэн мянгадууд тахидаг байсан аман яриа бий. Хотогойд дотор 70 орчим үндсэн болон үржвэр овог байсны дотор Тугчин овог гэж байсан бөгөөд Эрдэнэдүүрэгч вангийн хошуунд нутаглан Шадар ван Чингүнжавын тугийг хадгалж хамгаалан, түүнийг тахих үйлийг хийдэг байжээ. Чингүнжав нь Хотогойдыг захирч байсан Чингис хааны Алтан ургийн Боржигон овгийн хиад ястны хүн юм. Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн ууган хүү Ашихай дархан хунтайж, түүний удам нь Халхын Шолой сэцэн Убаши хунтайж, түүний үр хойч Бүүвэйл бэйлийн ач хүү нь Чингүнжав ажээ. Тухайн үед хэн ямар аймгийг захирч байснаар нь нэрлэдэг байсан учраас Жалайрын Гэрсэнз, Халхын Абтай, Хотогойдын Чингүнжав гэх мэтээр алдаршин үлджээ. Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл номоос
khural.mn

Сумын түүх

2016-05-16 118
БҮРЭНТОГТОХ СУМ СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Байгаль хамгаалах өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь Ням гараг;

2016-05-16 122
Байгаль хамгаалах өдөр-жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь Ням гарагт болдог билээ. Энэ өдрийг тохиолдуулан сумын ИТХ, ЗДТГ, төрийн байгууллагын албан хаагчид, иргэд мод тарив.

СХС-ийн тухай

2016-05-13 123

Ажилч монгол иргэн

2016-05-09 116
"Ажилч монгол иргэн" уриан дор сумын үлгэр жишээ ажилсаг, хөдөлмөрч, шинийг санаачлагч гэр бүлийг тодруулна.

"АЗ ЖАРГАЛД ЦАГ ГАРГА"

2016-05-09 147
Эрүүл гэр бүлд эрүүл үр хүүхэд өсөн хүмүүждэг. Сэтгэл дэх үнэ цэнээрээ та гэр бүлээ хамгаалж чадна. Итгэж найдаж, түшиж тулж, аргадаж зөөллөж, анзаарч ойлгож явах ухааныг хэн хэнийхээ сэтгэлээс мэдэрч явахын цагт гэр бүл бат бөх оршин тогтноно. Миний гэр бүлийн үнэ цэнэ хань бид хоёрын үнэнч сэтгэлд багтдаг. Нэг нэгнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, заримдаа маргах үе гарлаа ч бусдад энэ тухай хэлдэггүй. Бие биенээ амжилтанд хүргэхийн төлөө дэмжиж, хааяа алдаа гаргах өдөр байлаа ч нэрмэж сэтгэлийг нь зовоодоггүй. Сайн сайханд тэмүүлэх л гэж гэр бүлтэй болдог. Сайн сайхнаа хуваалцах л гэж гэр бүлээ хамгаалдаг. Сайн сайхныг бүтээх л гэж гэр бүлээ босгодог. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэх.

Цаг агаарын мэдээ

2016-05-09 98
Цаг агаарын мэдээ

Хүн байхын учир

2016-05-03 162
Сумын ИТХ, ЗДТГ-аас "Хүн байхын учир" илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдааны зорилго: Хүн хүнээ хайрлах, энэрэх ухаан амьдралын зөв хандлага, иргэдийн нийгмийн харилцаан дахь эрүүл зөв зан үйлийг төлөвшүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, буруу зуршлаас татгалзах, хүний эрхийн зөрчлийг багасгахад уралдааны зорилго оршино.

Цаг агаарын мэдээ

2016-05-02 120
Цаг агаарын мэдээ
khural.mn

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, ДЗОУБ-аас зохион байгуулж буй гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Сонголт бидний гарт” сэдэвт өдөрлөгт байгууллагын ажилтан, албан хаагчид болон багийн иргэдийг идэвхитэй оролцуулна уу. \ Амьдралын зөв дадал хэвшилийн талаар лекц сургалттай.\ Өдөрлөг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болно.

2016-04-25 99
Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, ДЗОУБ-аас зохион байгуулж буй гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд “Сонголт бидний гарт” сэдэвт өдөрлөгт байгууллагын ажилтан, албан хаагчид болон багийн иргэдийг идэвхитэй оролцуулна уу. \ Амьдралын зөв дадал хэвшилийн талаар лекц сургалттай.\ Өдөрлөг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болно.

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн хурал боллоо.

2016-04-25 99
Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн хурал боллоо.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо.

2016-04-22 120
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдйн хурал боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Баяр наадмын комисс тухай 2.Шагналд тодорхойлох тухай 3. Сумын орон нутгийн хөгжлийн сан, ОУБ-ын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар бий болсон барилга, байгууламж, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын тухай 4. Хөрөнгө актлах тухай 5. Сумын ИТХ, Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй ажлын мэдээл 6. БОТХБТ-ийн мэдээлэл

Дэлхийн номны өдөр

2016-04-21 119
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарласан. Уг өдрийг тохиолдуулан сумын соёлын төв "НОМЫН ҮЗЭСГЭЛЭН" зохион байгуулна. Мөн ном уншигч хүүхэд, залуучуудын дунд даам, шатрын тэмцээн тус тус зохион байгуулна. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М. Сервантес, У. Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В. Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна. Иймээс ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр Испани улсад зохиолч М. Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна. ЮНЕСКО-гоос тогтоосон дэлхийн номын өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ өдөр нь Их Британи болон Ирландад 90 гаруй жилийн өмнөөс Saint George-ийн өдрөөр хайртай нэгэндээ ном болон сарнай цэцэг бэлэглэдэг уламжлалаас үүсэлтэй билээ. Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхолын бүлгийхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм. Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог байна.

Бүрэнтогтох сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран "ХӨРШИЙН ХОЛБОО" орон байрны хулгайн гэмт хэргээс сэрэмжүүлэг өгч, иргэдэд гарын авлага тарааж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллалаа. Иргэд та бүхэн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж сонор сэрэмжтэй байж, гэр байшин, амаарынхаа хаалга цонхны бэхэлгээ, цоож цуургыг сайтар хийж ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэхийг анхааруулж байна.

2016-04-21 111
Бүрэнтогтох сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран "ХӨРШИЙН ХОЛБОО" орон байрны хулгайн гэмт хэргээс сэрэмжүүлэг өгч, иргэдэд гарын авлага тарааж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллалаа. Иргэд та бүхэн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж сонор сэрэмжтэй байж, гэр байшин, амаарынхаа хаалга цонхны бэхэлгээ, цоож цуургыг сайтар хийж ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэхийг анхааруулж байна.

Цаг агаарын мэдээ

2016-04-19 189
Цаг агаарын мэдээ

СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗСЗ, ЦАГДААГИЙН ХЭСГЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА.

2016-04-12 141
СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗСЗ, ЦАГДААГИЙН ХЭСГЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага ажилтан, албан хаагчид, хүүхэд залуучууд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч та бүхэн өдөр тутам дараах асуудалд анхаарч, хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Нэг: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр А.Иргэдэд 1. Гудамж талбай, олон нийтийн газраар зорчих, автобус, такси унаанд суухаасаа эхлээд буух хүртэл биедээ авч яваа эд зүйлдээ анхаарч, халаасны хулгайчаас болгоомжилж, та өөрийнхөө төлөө хамгийн сайн анхаарал тавьж чадна. 2. Гэр, орон сууцаа аль болох эзэнгүй орхихгүй байх, хаалга цонхны найдвартай байдлыг хангах, гэрэлтүүлэг, дохиололд холбуулах, орон байрны хулгайгаас өөрсдийнхөө төлөө урьдчилан сэргийлнэ үү 3. Оршин суугаа нутаг дэвсгэр, айл хөрштэйгээ хулгайчаас сэргийлэх талаар хөршийн холбоо тогтоож, гадагш явахдаа хэлж, харилцан тусалж байх 4. Бэлэн мөнгө, үнэт зүйлдээ анхаарч, бусдад болон “үл таних” гэж бодсон хүнд мэдэгдэхгүй байх 5. Автомашин, мотоциклээ харуул хамгаалалтгүй газар удаан хугацаагаар тавихгүй байх, дохиолол хийлгэх, машиндаа хүний нүдэнд үнэтэй эд зүйлсээ орхихоос татгалзах. 6. Тасонор сэрэмжтэй байснаар өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж чадна. 7. Аливаа гэмт хэргийн хохирогч болох,эрүүл мэнд амь насаараа хохирох дээрэм, булаалтын болон бусад гэмт халдлагад өртөхөөс гэр бүл, төрөл садан, найз нөхөд хэлж, байнга сануулж, сэрэмжлүүлж байх 8. Гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ цагдаагийн байгууллагад мэдээллэх. Хоёр: Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчинг хамгаалах, хүүхдийг хүчирхийлэл, дарамтанд өртөх, гэмт хэрэгт уруу татагдах, хохирохоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн ямагт анхаарч, сургууль түүний орчинд, гудамж талбай, олон нийтийн газарт, гэр бүлийн орчинд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчид, уруу татагч, дарамтлагч нар байдгийг сануулж байна. 2. Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар орхихгүй байх 3. Хүүхдэд их хэмжээний мөнгө, эд зүйл, эдлэл өгөхгүй байх 4. Хүүхдэд зориулсан цэнгүүн, үзвэр, үйлчилгээг гадаа харанхуй болохоос өмнө дууссан байхаар тооцоолон зохион байгуулах Гурав. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч нарт 1.Байгууллагынхаа орчны гэрэлтүүллэгийг сайжруулах, камер, дохиололын системийг тавиулах 2. Байгууллагын өрөө, агуулах, албан тасалгааны хаалга, цонхны бэхэлгээг найдвартай болгох, дотоод хяналтын системд холбох, цоож, лацын хүлээлцүүлж хэвших, дотоодын хяналтыг сайжруулах. 3. Харуул, манаа, жижүүрийн ажлын хариуцлага,сонор сэрэмжийг өндөржүүлж, тэднийг шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгслээр хангах, тэдэнд тавих хяналтыг оновчтой зохион байгуулах. 4. Ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглох. 5. Ажилтнууддаа хууль тогтоомжийг сурталчлах, таниулах. 6. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах Дөрөв. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 1. Иргэд, гэр бүл, олон нийт, та согтууруулах ундааны хор уршгийн талаар зохих мэдлэгтэй болж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ тайлбарлан таниулж, хүүхэд залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургах. 2. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс таны эрүүл мэнд, оюуны чадавхи, гэр бүлийн сайн сайхныг хөнөөдөг учраас түүнийг хэрэглэх нь ухаалаг зүйл биш, амь насаа алдаж болзошгүй... 3. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхөртөө анхаарал тавих, ганцааранг явуулах, орхиж явалгүй гэрт нь хүргэж өгөх, эсвэл гэр бүл хамаатан саданг нь дуудан хүлээлгэн өгөх ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭД,ОЛОН НИЙТ ТА БҮХНИЙ ХАРИУЦЛАГА, СОНОР, СЭРЭМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАМГААС ЧУХАЛ ГЭДГИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Хүүхэд харах үйлчилгээний тухай

2016-04-07 93
Монгол улсад боловсрол, нийгмийн салбарт хамгийн тулгамдаж байгаа хамгийн том асуудал сургууль цэцэрлэг. Манай суманд "Хүүхэд харах үйлчилгээ" явагдаж эхэллээ. Хүүхэд асрах үйлчилгээний тухай хууль батлагдсан. Уг хууль нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулах юм. Энэ хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална” гэж заасан. Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон Харин хүүхэд харах эрхийн зөвшөөрлийг ЗДТГ-аас авна. 5 хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулалт хийсэн бөгөөд багшийн цалин, хүүхдийн хоолны мөнгө зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг олгох юм. Харин хүүхэд өдөрт идэх ёстой хоолны хэмжээ нормыг улсын цэцэрлэгүүдтэй ижил хэмжээнд байх ёстой бөгөөд хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй газруудад ХАХНХЯ-ны мэргэжилтэнүүд, мэргэжлийн хяналтын байцаагч болон хорооны дарга нар хяналт тавьж ажиллах юм байна. Мөн хүүхдүүдийн эцэг эх ч өөрсдөө хяналт тавьж байх хуультай. Хууль санаачлагчид хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулинд тусгажээ. Ингэвэл нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдох аж. Мэдээж давхар ажлын байр нэмэгдэнэ. Урьдчилсан тооцоогоор улсын хэмжээнд 4000 ажлын байр бий болно гэж үзэж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаагүй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэхээс гадна сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжирна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1345
523 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%