
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум нь 1931 онд байгуулагдсан,Монгол орны хангайн уулархаг нутгийн төв хэсэгт 376,9 мянган га газар нутгийг эзлэн оршино. Сумын төв нь Улаанбаатар хотоос 751, Мөрөн хотоос 51 км-т Дэлгэрмөрөн голын хөвөөнд байрладаг. Сумын бүх нутаг далайн түвшнээс 1268,6 -2532,5 м өндөрт өргөгдсөн, Хангайн нурууны салбар уулс, өндөр уулын бүсэд багтдаг.
Сангийндалай, Их-Уул, Бүрэнхаан, Баянхошуу, Туяа, Эрчим гэсэн 6 багийн нийт 1144 өрхөд 4104 хүн амьдарч байна..
Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 23 сумаас эхнээсээ 13-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог .
Газар зүйн байршил
Хөвсгөл аймгийн баруун хэсэгт:
- Улаанбаатар хотоос 751 км,
- Аймгийн төвөөс 52 км зайд байрладаг.
Хойд талаараа Арбулаг, зүүн хойд талаараа Алаг-Эрдэнэ, зүүн талаараа Түнэл, Мөрөн, зүүн урд талаараа Төмөрбулаг, урд талаараа Шинэ-Идэр, баруун урд талаараа Завхан аймгийн Их-Уул, баруун хойд талаараа Цагаан-Уул сумдуудтай хиллэдэг.
Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1268,6-2532,5 м өргөгдсөн. Хангайн нурууны салбар уулс, өндөр уулын бүсэд багтдаг.
Газар хөдлөлийн эрчим 5,6 балл.
Сумын бүх нутгийн 79,3 хувийг малын бэлчээр, 18 хувийг ой мод, 0,4 хувийг хадлан, газар тариалангийн талбай эзэлдэг.
Цаг уурын нөхцөл.
Хуурайдуу халуун зунтай, эрс тэс уур амьсгалтай
- 1 дүгээр сарын дундаж
температур -20,2 °С
- 7 дугаар сарын дундаж
температур +20 °С
- жилийн дундаж салхины хурд 2-3 м/с
- жилийн хур тундасны нийлбэр 130-200 мм
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 376860 га.
Зориулалт |
Хэмжээ /га/ |
Нийт талбайд эзлэх хувь |
Хөдөө аж ахуйн газар |
254273,8 |
67,4 |
Ойн сан бүхий газар |
104355,0 |
27,6 |
Усан сан бүхий газар |
17426,0 |
46,2 |
Тусгай хэрэгцээний газар |
0,02 |
0,000000053 |
Тосгон, суурингийн газар |
640,0 |
0,0016 |
Дэд бүтцийн газар |
165,6 |
0,004 |