Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

"АЗ ЖАРГАЛД ЦАГ ГАРГА"

2016-05-09

Бүрэнтогтох суманд 2016 оны 05 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд "АЗ ЖАРГАЛД ЦАГ ГАРГА"  сэдэвт залуу гэр бүлийн чуулга уулзалтыг зохион байгуулна.
Эрүүл гэр бүлд эрүүл үр хүүхэд өсөн хүмүүждэг.
 
Сэтгэл дэх үнэ цэнээрээ та гэр бүлээ хамгаалж чадна. Итгэж найдаж, түшиж тулж, аргадаж зөөллөж, анзаарч ойлгож явах ухааныг хэн хэнийхээ сэтгэлээс мэдэрч явахын цагт гэр бүл бат бөх оршин тогтноно. Миний гэр бүлийн үнэ цэнэ хань бид хоёрын үнэнч сэтгэлд багтдаг. Нэг нэгнээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, заримдаа маргах үе гарлаа ч бусдад энэ тухай хэлдэггүй. Бие биенээ амжилтанд хүргэхийн төлөө дэмжиж, хааяа алдаа гаргах өдөр байлаа ч нэрмэж сэтгэлийг нь зовоодоггүй. Сайн сайханд тэмүүлэх л гэж гэр бүлтэй болдог. Сайн сайхнаа хуваалцах л гэж гэр бүлээ хамгаалдаг. Сайн сайхныг бүтээх л гэж гэр бүлээ босгодог. Жаргалтай гэр бүлийн үнэ цэнэ бол сайн сайхнаар үлгэрлэх.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%