Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗСЗ, ЦАГДААГИЙН ХЭСГЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА.

2016-04-12

СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗСЗ, ЦАГДААГИЙН ХЭСГЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА.

Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага ажилтан, албан хаагчид, хүүхэд залуучууд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч та бүхэн өдөр тутам дараах асуудалд анхаарч, хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
 
Нэг: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
 
            А.Иргэдэд

1. Гудамж талбай, олон нийтийн газраар зорчих, автобус, такси унаанд суухаасаа эхлээд буух хүртэл биедээ авч яваа эд зүйлдээ анхаарч, халаасны хулгайчаас болгоомжилж, та өөрийнхөө төлөө хамгийн сайн анхаарал тавьж чадна.

2. Гэр, орон сууцаа аль болох эзэнгүй орхихгүй байх, хаалга цонхны найдвартай байдлыг хангах, гэрэлтүүлэг, дохиололд холбуулах, орон байрны хулгайгаас өөрсдийнхөө төлөө урьдчилан сэргийлнэ үү
 
3. Оршин суугаа нутаг дэвсгэр, айл хөрштэйгээ хулгайчаас сэргийлэх талаар хөршийн холбоо тогтоож, гадагш явахдаа хэлж, харилцан тусалж байх
          
4. Бэлэн мөнгө, үнэт зүйлдээ анхаарч, бусдад болон “үл таних” гэж бодсон хүнд мэдэгдэхгүй байх
          
5. Автомашин, мотоциклээ харуул хамгаалалтгүй газар удаан хугацаагаар тавихгүй байх, дохиолол хийлгэх, машиндаа хүний нүдэнд үнэтэй эд зүйлсээ орхихоос татгалзах.
 
6. Тасонор сэрэмжтэй байснаар өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж чадна.
 
7. Аливаа гэмт хэргийн хохирогч болох,эрүүл мэнд амь насаараа хохирох дээрэм, булаалтын болон бусад гэмт халдлагад өртөхөөс гэр бүл, төрөл садан, найз нөхөд хэлж, байнга сануулж, сэрэмжлүүлж байх
 
 
8. Гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ цагдаагийн байгууллагад мэдээллэх.
 
Хоёр: Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр
 
1. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчинг хамгаалах, хүүхдийг хүчирхийлэл, дарамтанд өртөх, гэмт хэрэгт уруу татагдах, хохирохоос урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн ямагт анхаарч, сургууль түүний орчинд, гудамж талбай, олон нийтийн газарт, гэр бүлийн орчинд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчид, уруу татагч, дарамтлагч нар байдгийг сануулж байна.
 
 
2. Хүүхдийг хараа хяналтгүйгээр удаан хугацаагаар ялангуяа орой үдшийн цагаар гадагш гаргахгүй байх, хол газар ганцааранг нь явуулах, гэрт нь удаан хугацаагаар орхихгүй байх
 
3. Хүүхдэд их хэмжээний мөнгө, эд зүйл, эдлэл өгөхгүй байх
 
4. Хүүхдэд зориулсан цэнгүүн, үзвэр, үйлчилгээг гадаа харанхуй болохоос өмнө дууссан байхаар тооцоолон зохион байгуулах
 
Гурав. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч нарт
 
1.Байгууллагынхаа орчны гэрэлтүүллэгийг сайжруулах, камер, дохиололын системийг тавиулах
 
2. Байгууллагын өрөө, агуулах, албан тасалгааны хаалга, цонхны бэхэлгээг найдвартай болгох, дотоод хяналтын системд холбох, цоож, лацын хүлээлцүүлж хэвших, дотоодын хяналтыг сайжруулах.
 
3. Харуул, манаа, жижүүрийн ажлын хариуцлага,сонор сэрэмжийг өндөржүүлж, тэднийг шаардлагатай холбооны болон хамгаалах тусгай хэрэгслээр хангах,  тэдэнд тавих хяналтыг оновчтой зохион байгуулах.
 

4. Ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглох.
 
5. Ажилтнууддаа хууль тогтоомжийг сурталчлах, таниулах.
 
6. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн мэдэгдэл, шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах
 
Дөрөв. Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх  чиглэлээр
 
1. Иргэд, гэр бүл, олон нийт, та согтууруулах ундааны хор уршгийн талаар зохих мэдлэгтэй болж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ тайлбарлан таниулж, хүүхэд залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургах.
 
2. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс таны эрүүл мэнд, оюуны чадавхи, гэр бүлийн сайн сайхныг хөнөөдөг учраас түүнийг хэрэглэх нь ухаалаг зүйл биш, амь насаа алдаж болзошгүй...
 
3. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхөртөө анхаарал тавих, ганцааранг явуулах, орхиж явалгүй гэрт нь хүргэж өгөх, эсвэл гэр бүл хамаатан саданг нь дуудан хүлээлгэн өгөх
 

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ИРГЭД,ОЛОН НИЙТ  ТА БҮХНИЙ ХАРИУЦЛАГА, СОНОР, СЭРЭМЖ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАМГААС ЧУХАЛ ГЭДГИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%