Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

ГХУСАЗЗ


нийт 11

Малын хулгайн тухай

2016-05-10 177
Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн ихэнх хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж байна. Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс суманд гарч буй малын хулгайн судалгааг газар нутгийн байршлаар нь гарган, сэрэмжүүлэг өгч, малчдын бүлэгтэй хамтран ажиллаж байна.

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил

2016-05-10 225
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил Өсвөр нас бол алдаж эндэж түүнээсээ суралцаж байдаг хүний амьдраллын онцлог үе. Америкийн эрдэмтдийн судалсанаар хүүхдүүд хүний юмыг зөвшөөрөлгүй авах, дүрсгүйдэх, хэн нэгнийг шоглож гомдоох зэргээр жижиг зөрчлийг ихээхэн гаргадаг ч 70-80 хувь нь эргэж зөрчил гаргадаггүй байна. Тодорхой хэмжээний алдаа гаргах нь хүүхдийн өсөх явцад хэвийн үзэгдэл бөгөөд хатуу гараар шийтгэх нь хүүхдийг гэмт хэрэг рүү улам түлхдэг. Өсвөр насандаа хийсэн алдаа нь илүү ноцтой гэмт хэрэг рүү түлхэх эсэх нь тэдэнтэй эртнээс хууль эрх зүйн хүрээнд хэрхэн яаж харьцахаас ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийг “гэмт хэрэгтэн” хэмээн цоллох нь тэднийг зохисгүй байдлаар бие авч явах байдалд улам түлхдэг. Хүүхдийн биеэ авч явах байдалд хийсэн судалгаагаар цагдаагийн зүй бс харьцааг амссан, гэмт хэрэгтэн хэмээн нэрлүүлж, шоронд хоригдож байсан хүүхдүүд нийгэмд өсөрхөх, элдэв гаж авир гаргах, цаашид дахин гэмт хэрэг үйлдэх магадлал илүүтэй болохыг харуулсан байна. Хүүхдийн гэмт хэргийг бүр мөсөн арилгах хялбар арга зам байхгүй болохоор дэлхийн улсууд хүүхдийн гэмт хэрэгтэй холбоотой асуудалтай тулгарахын хирээр туршлагаасаа суралцсаар ирсэн. Хүүхдийн гэмт хэргийн тоог бууруулж, рецедивээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бодлого, арга замыг НҮБ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн чиглэл (Риядын үндсэн чиглэл)-д тусгасан байдаг. Энэ баримт бичигт хүүхдийн гэмт хэргийн нийгмийн үндсэн шалтгаанд анхаарлаа хандуулдаг. Гэмт хэрэгтэй тэмцэх идэвхтэй, хүүхдэд чиглэгдсэн арга хэмжээг онцолсон байдаг. Хүүхдийн гэмт хэргээсамжилттай урьдчилан сэргийлэхэд нийгмийн зүгээс эв нэгдэлтэй өсвөр үеийг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргах, хүүхдийг бага наснаасаа эхлэн сайн сайхан амьдрахад дэмжих аливаа хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй тухай заасан байдаг. Хүүхдийн гэмт хэргийн тоог бууруулахад хүүхэд гэмт хэрэг хийж буй шалтгааныг олж, түүнд анхаарлаа хандуулах нь чухал гэж олон улс орнууд үздэг. Хүүхдийн гэмт хэрэг нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлстэй холбоотой байдаг тул дан ганц цагдаагийн үйл ажиллагаа, амьдралаас тасархай хууль, хууль эрх хөтөлбөрөөр гэмт хэргээс урьчилан сэргийлж чадахгүй бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг улс орны нийтлэг хөгжлийн төлөвлөгөөнд тусгах хэрэгтэй. Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол хүүхдийн эрхийг хамгаалж нийгмийн хөгжлийг түргэтгэх өргөн хүрээтэй арга хэмжээ авах, ядууралд анхаарлаа хандуулах яюдал юм. Үүнд боловсрол, мэргэжлийн сургалтанд хөрөнгө оруулах, залуучуудад зориулж ажлын байр бий болгох, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, хууль эрх зүй, ТББ-ууд, залуучууд, нийгмийн бүлэглэлүүд, хувийн хэвшлийнхэн зэрэг бүх төрлийн төрийн болон төрийн бус байгууллагуудад хэрэгжүүлэхийг санал болгожээ. Түүнчлэн гэр бүл, нийгэм, найз нөхөд, сургууль, мэргэжлийн сургалт, ажлын байр бий болгох зэргээр бүх хүүхдийг нийгмийн амьдралд эргэн орох нөхцлийг бүрдүүлэх бодлогод илүүтэй анхаарах нь зүйтэй. Хүүхдийн гэмт хэргийн тоог бууруулахад авч хэрэгжүүлэх гол бодлого нь хүүхдэд эрүүл өсч торних, боловсрол, мэдлэг, зөв хүмүүжил олох нөхцлийг нь бүрдүүлэх, байгууллагуудын хамтын аижллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боловсрол олгох, хүүхдэд чиглэсэн танин мэдэхүйн ажлыг зохион байгуулах, эцэг эхчүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, сургууль завсардах, гудамжинд гарах болсон шалтгааныг олж үүнд анхаарлаа хандуулах явдал юм. Үүнд дараахи ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэх боломжтой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нийгэм хамт олонд тулгуурласан үйлчилгээ хөтөлбөрөөр дамжуулан хийх Хүүхэд залуучуудыг хохирогч болгох, хүчирхийлэх, мөлжих, тэднийг гэмт хэрэгт ашиглах үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэх Хүүхдийг засан хүмүүжүүлэх байгууллагад байлгах явдлыг хамгийн эцсийн арга хэмжээ болгож хамгийн богино хугацааг өгөх Үр хүүхэддээ бүрэн дэмжлэг өгөх боломжгүй эцэг эхчүүдэд туслах тэдэнд эцэг эх байх чадвар боловсрол олгох Гэр бүлийн хүчирхийлэл нь залуу хүмүүст хор нөлөөтэй учир гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлого явуулах Өөрийнхөө гэрт цаашид амьдрах боломжгүй болсон ба орон гэргүй хүүхдүүдийг амьдрах орон байраар хангах тусгай арга хэмжээг бий болгох ёстой. Хүүхэд залууст үйлчилгээ үзүүлдэг сайн дурын байгууллагуудад засгийн газар болон бусад байгууллагууд санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх Хүүхэд залуучуудын асуудлаар ажилладаг эцэг эх, орон нутгийн байгууллагатай хамтран ажиллах Хичээлээ тасладаг, сургууль завсардсан хүүхэд, залууст тусгайлан туслалцаа үзүүлэх, албан бус боловсрол, мэргэжлийн сургалтанд хамруулах Аливаа гэр бүл болон түүний бүх гишүүдийн хэрэгцээ, сайн сайхан байдалд тэргүүн зэргийн ач холбогдол өгч тогтвортой гэр бүлийн орчинд хүүхэд өсөж хүмүүжихэд тус дөхөм болох бодлогыг боловсруулах Хүүхдийг аль болох эцэг эхээс нь тусгаарлахгүй байхыг урьтал болгох Хүүхдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, хариуцлага, оролцоо, үерхэл нөхөрлөлийг хүлээн зөвшөөрөх
khural.mn

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 1-р улирлын тайлан

2016-03-28 169
Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 1-р улирлын тайлан

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД “БИД ХОРТ ЗУРШИЛЫН ЭСРЭГ ХАМТДАА”

2016-03-18 167
Cумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД “БИД ХОРТ ЗУРШИЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” аяныг 2016 оны 02 дугаар сарын 22-нөөс 3 дугаарын 22 ныг хүртэл явагдаж байна. Аяны хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Дэвжээ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД “БИД ХОРТ ЗУРШИЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” дэвжээ тэмцээнд эцэг, эхтэйгээ хамтран нэг баг болж Хүүхдийн эрхийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиудаар хуулийн мэдлэгээ сориж, жүжигчилсэн тоглолт, урлагын үзүүлбэрээр хорт зуршлаас татгалзах, нийгэм, гэр бүлд ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг өөр өөрийн онцлогтойгоор харуулж, зөв хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Хүүхэд,залуучууд гэр бүлд архи тамхины хор уршигаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт сурталчилгаа нөлөөллийн болон зөв мэдээ мэдээллийг түгээх, зөв хандлага дадал хэвшлийг гэр бүл хүүхэд залууст олгоход чиглэгдсэн үйл ажиллагаа боллоо.

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан, нөхцөл байдлын талаар аймгийн Цагдаагийн газрын малын хулгай хариуцсан ахлах мэргэжилтэн Ган-Эрдэнэ мэдээлэл хийллээ.

2016-03-16 164
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан, нөхцөл байдлын талаар аймгийн Цагдаагийн газрын малын хулгай хариуцсан ахлах мэргэжилтэн Ган-Эрдэнэ мэдээлэл хийллээ.

"ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН ОРОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ" сэдэвт зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

2016-03-16 156
Аймгийн Ерөнхий Прокурор Ганболд, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр, аймгийн Цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх тасгийн ахлах мэргэжилтэн Ган-Эрдэнэ нар "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН ОРОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ" сэдэвт зөвлөгөөнд оролцож Их-Уул багийн иргэдтэй уулзаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, ярилцлага хийллээ.

Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, цагдаагийн хэсэгтэй хамтран "Журам" хэсэгчилсэн арга хэмжээ явууллаа.

2016-03-09 181
Сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, цагдаагийн хэсэгтэй хамтран "Журам" хэсэгчилсэн арга хэмжээ явууллаа. "Журам" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд худалдаа үйлчилгээний цэгүүдэд тусгай удирдамж хөтөлбөрийн дагуу 2-р сард шалгалт хийллээ. Зорилго: Сумын төвийн худалдаа үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдаа үйлчилгээ явуулах журам, хүнсний аюулгүй байдлын тухай хууль, ЗХТХууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, сумын Засаг даргыг захирамж, ИТХ-ын тогтоол болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахад оршив.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр сумын ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчдад "Хүүхэд залуучуудын хүмүүжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх, аливаа хорт зуршилд автахаас сэргийлэх, зөв дадал хэвшүүлж тодорхой үр дүнд хүрэх, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг сурталчлах", "Хүүхдийн эрхийн зөрчилгүй анги хамт олон болох" талаар сургалт хийж, сурагчидтай санал бодлоо солилцлоо.

2016-03-02 171
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр сумын ЕБС-ийн 10-11 дүгээр ангийн сурагчдад "Хүүхэд залуучуудын хүмүүжилд эерэг хандлагыг төлөвшүүлэх, аливаа хорт зуршилд автахаас сэргийлэх, зөв дадал хэвшүүлж тодорхой үр дүнд хүрэх, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг сурталчлах", "Хүүхдийн эрхийн зөрчилгүй анги хамт олон болох" талаар сургалт хийж, сурагчидтай санал бодлоо солилцлоо.

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2015-12-08 171
Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%