Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Фото мэдээ


нийт 62

2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан болж байна.

2025-03-17 24
2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан дараах асуудлыг хэлэлцсэн. 1. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай. 2. Зөвлөл шинэчлэн байгуулах тухай.

Багийн Засаг дарга нарын сонгууль болов.

2024-12-04 26
2024 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 03-ны өдөр 6 багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулсан. Дараах асуудлыг хэлэлцлээ. 1. Багийн засаг даргын хийсэн ажлын тайлан 2. Тооллогын комисс томилох тухай 3. Багийн иргэдийн Нийтийн Хурал даргалагч сонгох тухай 4. Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг сонгох тухай 5. Багийн эцэг мал маллах малчин сонгох 6. Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-н мэдээлэл 7. Багийн 2025 оны газар зохион байгуулалт тухай 8. Багийн Засаг даргыг сонгох тухай Ирцийн хувьд Сангийн далай баг -120 өрхийн төлөөлөл, Бүрэнхаан баг -140 өрхийн төлөөлөл, Их-Уул багийн -152 төлөөлөл, Баянхошуу багийн -183 өрхийн төлөөлөл, Туяа багийн 104 өрхийн төлөөлөл, Эрчим багийн 113 өрхийн төлөөлөл хуралдаа хүрэлцэн ирсэн.

Бүрэнтогтох сумын 2024-2028 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын анхдугаар хуралдаан болов.

2024-10-18 17
2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит хуралдаан иргэний танхимд хуралдсан. Дараах асуудлыг хэлэлцсэн. 1. Хуралдаан даргалагч сонгох тухай 2. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 3. Хуралдааны дэг батлах тухай 4. Ажлын хэсэг байгуулах тухай 5. Хурлын даргыг сонгож батлах тухай 6. Хурлын зөвлөл байгуулах тухай 7. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай Хуралдаанд бүх төлөөлөгч нар 100 хувийн ирцтэйгээр оролцсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН-аас 9 төлөөлөгч, Бие даагч нараас 12 төлөөлөгч ялалт байгуулсан.

Бүрэнтогтох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан болов.

2024-09-26 17
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит 15 хуралдаан соёлын төвд хурлаа зохион байгуулсан. Нийт хуралдаанд 19 төлөөлөгч ирсэн буюу 90,4 хувийн ирцтэйгээр хурлаа эхлүүлсэн. Дараах асуудлыг хэлэлцсэн. 1. Хог хаягдал үүсгэгчээс авах, хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай; 2. 2024 оны төсөвт тодотгол хийх тухай;

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан болов.

2024-07-01 20
2024 оны 07 дүгээр сарын 01-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит хуралдаан соёлын төвд 12 төлөөлөгч ирсэн буюу 57,1 хувийн ирцтэйгээр хуралдсан. Дараах асуудлыг хэлэлцсэн. 1. Баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хорооны бүрэлдэхүүн батлах тухай; 2. Тогтоол хүчингүй болгох тухай; 3. 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж батлах тухай; 4. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын лицензид санал өгөх тухай ;

Багийн ИНХ-ын үйл ажиллагаа

2024-06-06 22
2024 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 05-ны хооронд 6 багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулсан. 1. Багийн засаг даргын хийсэн ажлын тайлан 2.Багийн ажлын албадын хийсэн ажлын тайлан 3.Сум хөгжилүүлэх сангийн санал авч эрэмбэлэн хэлэлцэн батлах 4.Зуслан намаржаанд гарах орох хугацаа шинэчилэн батлах 5.Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын мэдээлэл. Ирцийн хувьд Сангийн далай баг -75 иргэн, Бүрэнхаан баг -94 иргэн, Их-Уул багийн - 82 төлөөлөл, Баянхошуу багийн -89 иргэн, Туяа багийн 74 иргэн, Эрчим багийн 78 иргэн хуралдаа идэвхтэй оролцсон.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хуралдаан болов.

2024-04-26 17
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын ИТХ-ын ээлжит хуралдаан иргэний танхимд 15 цаг 00 минутанд хуралдсан. Уг өдөр байгалийн нөхцөл байдлаас хамаарч Бүрэнхаан, Сангийн далай багийн төлөөлөгчид цасанд боогдсоны улмаас цахимаар оролцсон. Нийт цахимаар 4, танхимаар 8 төлөөлөгч хуралдаа хамрагдсан. Нийт 12 төлөөлөгч хуралд оролцсон буюу ирц 57,1 хувьтай хуралдсан. Дараах асуудлыг хэлэлцсэн: 1. Зурагт самбар болон нэгдсэн самбарыг байрлуулах, нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэг байршлыг тогтоох; 2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог, мандатын тоо тогтоох; 3. Малын тоо толгойн албан татварын 2024 оны ногдол өөрчлөлт оруулах тухай; 4. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг Байгуулах;

дэлхийн усны өдөр

2024-03-13 249
дэлхийн усны өдрөөр иргэд, төрийн байгууллага, сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулсан байна
khural.mn

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит

2024-02-27 18
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 03 дугаар захирамжаар ИТХ-ын сумын ээлжит 12-р хуралдаанд 13 төлөөлөгч ирснээр 14 цаг 00 минутанд иргэний танхимд 61,9 хувийн ирцтэйгээр хуралдсан. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 1. УИХ-ын сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийн байршлийг зарлах тухай 2. Сумын хөгжлийн баримт бичиг-2030 явц, үр дүнгийн тухай

аймаг сумын аварга малчид

2024-02-08 254
шагнал гардуулсан тухай

Үндсэн хууль бөхийн барилдаан

2023-01-13 345
Үндсэн хуулийн бөхийн барилдааны үзүүр түрүү

Мал тооллого эхэллээ.

2016-12-07 743
Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны 12-р сарын 7-ноос 12-р сарын 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдах гэж байна. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Мал тооллогын комисс, тооллогын группууд хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогын ажил хаанаас эхэлж, хаана дуусгах талаар график төлөвлөгөө гаргаж тооллого явуулах өдөр, цагийн товыг айл өрхүүддээ мэдэгдэн, мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Тоологч нь малыг нүдээр үзэж тоолж малын карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн авч баталгаажуулан өрхийн тэргүүлэгчээр гарын үсэг зуруулах, тухайн өрхийн малыг тоолсныг баталгаажуулан өрхөд цоохрыг үлдээх /малын төрөл бүрээр, нийт дүнгээр/ хэрэгтэй. Малын картыг өрх бүрээр программд шивж баг, сум, аймгийн нэгтгэлийг гаргаж тухайн аймгийн Статистикийн хэлтэс хэрэглэгчдэд мэдээлнэ.

БИНХ

2016-11-29 738
Туяа багийн ИНХ болж багийн Засаг дарга Пүрэвдорж, багийн ИНХ-ын даргаар О.Даваадорж нар улиран томилогдон ажиллахаар боллоо

ЕБС-ийн шинэ хичээлийн байрны нээлт боллоо.

2016-11-29 783
Монгол үндэсний баатар Хотгойдын шадар ван Чингүнжавын нэрэмжит Бүрэнтогтох сумын сургууль шинэ байртай боллоо. Сургуулийн эрдэмтэн багш нар болон хүүхдүүддээ хичээл,сурлагын өндөр амжилт хүсье.

ЭМТ

2016-11-29 741
Суманд шинээр ЭМТ баригдаж ашиглалтанд орлоо. ЭМТ-ийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Аймгийн Засаг дарга Л.Ганболд, ЭМТ-ийн дарга Үүрийнбаяр нар оролцлоо

Анхдугаар хуралдаан

2016-11-04 754
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. ИТХ-ын дарга Д.Рэнчиндорж, Засаг дарга Г.Сонинпил нар томилогдлоо. Сумын шинэ удирдлагууддаа ажлын амжилт хүсье.

Үзэсгэлэн худалдаа

2016-10-05 762
Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%