Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Мэдээлэл


нийт 96

khural.mn

ИТХ

2017-02-13 616

ИТХ

2017-01-19 495

ИТХ

2017-01-19 153

ИТХ

2017-01-19 156
ИТх-ын үе үеийн дарга нар

ИТХ

2017-01-19 145
ИТХ-ын үе үеийн дарга нар

Үндсэн хуулийн өдөр

2017-01-17 179
Өнөөдрөөс 24 жилийн өмнөх энэ өдөр буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж эхэлжээ. Мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргаж байжээ. Сумын хэмжээнд үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан 16 нас хүрсэн ЕБС-ийн сурагчид иргэний үнэмлэхээ гардан авч, төрийн тугандаа хүндэтгэл үзүүлж, андгай өргөлөө. Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлснийг нийтэд зарлан тунхаглаж нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд төрийн шинэ бэлгэ тэмдэгийг өргөн мандуулах ёслол үйлдэж, энэ үеэр нийт аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын төвд ёслолын цуглаан хийж, ёслол үйлдэх мөчид Монгол Улсын Төрийн шинэ далбааг Төрийн ордон, аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дээр хүндэтгэлтэйгээр өргөн мандуулахыг зарлиг болгосон байна. Мөн Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газруудад тухайн улсын цагаар мөн өдрийн 12 цагт Монгол Улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулахыг зарлилджээ.

НД

2016-12-22 169
2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ онд ЭМД-аа төлөөгүй иргэд дараа онд шилжүүлэн төлбөл үндсэн шимтгэлээс гадна төлөх ёстой шимтгэлээ хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль буюу 138.240 төгрөг төлнө. Иймд иргэд энэ онд төлөх ёстой 46.080 төгрөгийн он гарахаас өмнө төлөхгүй бол он гарсны дараа 138.240 төгрөг төлнө гэсэн үг юм. Тодруулбал, ЭМД-ын тухай шинэчилсэн хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажил хөдөлмөр эрхлээгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд ЭМД-ын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар /192000*2%/ жилд 46080 төгрөг, оюутан болон мэргэжлийн сургуульд суралцагч жилд 23040 төгрөгөөр тооцон төлүүлж байхаар болсон билээ.
khural.mn

ИТХ

2016-12-22 174
Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ Түгээх 2016-12-15 12:19:38 - Боловсрол SuragchЕрөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г батлан, бүтцийг жил бүр өөрчилж ирснийг больж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм. Энэхүү журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна. Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус амардаг болно.

ИТХТ-ийн дэг батлав

2016-12-22 176
ИТХТ-ийн дэг батлав.

ЕБС

2016-12-22 173
ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын "Төгсөлтийн уянга" тайлан тоглолт боллоо.
khural.mn

Мэдээлэл

2016-12-08 163
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйл. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлэх 14.1.Дараахь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2 дугаар улиралд багтаан “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх ба цахим мэдээллийн сүлжээнд байрлуулна: 14.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч; 14.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн; 14.1.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд; 14.1.4.Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн; 14.1.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга; 14.1.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч; 14.1.7.Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч; 14.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга; 14.1.9.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга; 14.1.10.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга; 14.1.11.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга; 14.1.12.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга; 14.1.13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн; 14.1.14.Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга; 14.1.15.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн; 14.1.16.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга; 14.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн; 14.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч; 14.1.19.Засгийн газрын агентлагийн дарга; 14.1.20.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга; 14.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга. 14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг олон нийтэд нээлттэй байна. 14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн 5 жилийн мэдүүлэг Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана. 14.4.Иргэд бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч болох бөгөөд тэдгээрт мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батална. 14.5.Авлигатай тэмцэх газар хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаар жил бүр олон нийтэд мэдээлнэ.

Багийн Засаг дарга нар батламжаа гардан авлаа

2016-12-02 173
Багийн Засаг дарга нар батламжаа гардан авлаа.

БИНХ

2016-12-02 176
Багийн ИНХ-ын дарга нарт НӨУБ-ын зорилт, чиг үүрэг, албан бичгийн стандарт, хурал удирдах арга барилын талаар сургалт хийллээ.

“Аюулгүй орчин-Иргэний эрх”

2016-11-29 190
“Аюулгүй орчин-Иргэний эрх” нэг сарын аянг сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, төрийн албан байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Аяны хүрээнд: Бүх төсөвт байгууллага, төрийн албан хаагчдын дунд “Биднйи толь хүүхэд” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Дэвжээ тэмцээний зорилго нь хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд гэр бүл, насанд хүрэгчдийн тавих анхаарал, халамжийг дээшлүүлэхэд чиглэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%