Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

ИТХ

2016-12-22

Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ

Түгээх    
2016-12-15 12:19:38 - Боловсрол

SuragchЕрөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г батлан, бүтцийг жил бүр өөрчилж ирснийг больж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм.

Энэхүү журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус амардаг болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%