Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Нээлттэй өдөрлөг

2017-01-20


Сумын ИТХ, ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, ЗДТГ-ын нээлттэй өдөрлөж болоо.
 сумын ИТХ иргэдийнхээ нийтлэг эрх, ашгийг илэрхийлэн хамгаалагч байж удирдлагын шинэ арга барилд орж ажиллахыг тэргүүн зэргийн зорилт болгон дэвшүүлж шинэ нөхцөл, шинэ шаардлагын үүднээс хурлын шийдвэр, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулах төрийн хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, орон нутгийн нийгэм эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж олон түмний сэтгэл зүйг судлан, тэдний амьдралын бодит шаардлагыг хангасан бодлого хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байна.
    Хурлын ажил төлөөлөгчдийн идэвхтэй ухамсартай үйл ажиллагаанд тулгуурладаг учраас үе үеийн хурлын удирдлага төлөөлөгчтэйгээ ажиллахад анхаарлаа чиглүүлж төрийн албан хаагчдын үг яриа, үзэл бодлыг албархаг байдлаас гаргаж аль болохоор хүнд хүрч, ил тод, яриа, мэтгэлцээн, шүүмжлэл, дүгнэлт, санал асуулга гаргах өргөн боломж олгох нөхцөл бүрдүүлсэн хэлбэрээр зохион байгуулахад анхааран ажиллаж, нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутгийн түвшинд төлөвшүүлэн бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
ИТХ  үйл ажиллагаагаа иргэд,олон нийтэд сурталчилан танилцуулж байна.
Нээлттэй өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хөдөлмөрчид идэвхтэй оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%