Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Фото мэдээ

нийт 62

Төрийн албаны салбар зөвлөл сонсож байна.

2016-10-05 736
Аймгийн ТАСЗ-с "Төрийн албаны салбар зөвлөл сонсож байна" өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох сумууд хамрагдлаа.

Сумын ЕБС-ийн дотуур байр аймгийн "Шилдэг дотуур байр"-аар шалгарлаа.

2016-04-12 575
Сумын ЕБС-ийн дотуур байр аймгийн "Шилдэг дотуур байр"-аар шалгарлаа.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо.

2016-04-07 563
ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал боллоо.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталлаа.

2016-04-01 269
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталлаа.

ДЗОУБ-ын ажилтан А.Азжаргал "Хүүхэд хамгаалал"-ын чиглэлээр сумын иргэдэд сургалт хийж, зөвлөгөө өгч ажиллаа.

2016-03-31 263
ДЗОУБ-ын ажилтан А.Азжаргал "Хүүхэд хамгаалал"-ын чиглэлээр сумын иргэдэд сургалт хийж, зөвлөгөө өгч ажиллаа.

Сумын Хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд гэр бүлийн хүмүүжилийн талаар сургалт хийллээ.

2016-03-31 472
Сумын Хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд гэр бүлийн хүмүүжилийн талаар сургалт хийллээ.
khural.mn

Өнөөдөр дэлхийн цаг уур өдөр тохиож байна.

2016-03-23 237
Өнөөдөр дэлхийн цаг уурын өдөр тохиож байна. 1873 онд анх удаа олон улсын цаг уурын байгуулага нээгджээ. Энэ байгуулага 1950 оны 3 сарын 21-нд нэрээ өөрчилж Дэлхийн цаг уурын байгуулага болж өргөжсөн байна. 1961 оноос эхлээд 3 сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдөр болгон тэмдэглэх болжээ. Дэлхийн цаг уурын байгуулага нь бүс нутгийн хооронд цаг агаарын мэдээг солилцох, геофизикийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг. Тэнгис далай, агаар мандалын нөхцөл байдлын тухай мэдээлэл авч болох хамгийн найдвартай эх сурвалж бол Дэлхийн цаг уурын байгуулага болж чадсан байна. Дэлхийн цаг уурын байгуулагад 188 орон гишүүнээр элссэн байна. Жил бүр дэлхийн цаг уурын өдрийг тодорхой уриа дэвшүүлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цаг уурын байгуулагын тухай мэдээлэл дамжуулдаг. Ингэснээр цаг уурын асуудалд дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьдог байна. Дэлхийн цаг уурын өдрийг 1950 оноос тэмдэглэж байх санаачлага гаргасныг дэлхийн олон орон дэмжиж, ирсэн байна. Харин манай улсад цаг уурын тэнхим байгуулагдсан цагаасаа буюу 1962 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудын дийлэнхи хувь нь энэ өдрийг үндэснийхээ ус, цаг уурчдын өдөр болгон хуульчилсан байдаг. Манай өвөг дээдэс байгаль орчноо ажиглаж, мал аж ахуйтайгаа холбон, амьдрал ахуйгаа хөгжүүлж ирсэн ард түмэн. Богд хаант Монгол улсын үед ч Их Хүрээнд цаг уурын ажиглалтыг хийж ирсэн түүх байдаг. Үүнээс эрт үе Чингис түүний үр хүүхдүүдийн байлдан дагуулалтын үед цэрэг дайндаа тухайн улс орнуудын цаг агаарын мэдээллийг ч цуглуулж , ашиглаж байсан гэдэг түүхэн баримт ч бий. Одоо ч гэсэн малчин олонд уламжлагдан тэнгэрийн хаяа, үүлний байдал, мал сүргийн хэвтэр зэргийг ажиглан цаг уурын шинж байдлыг мэдэн амьдрал ахуйгаа зохицуулж байна.

Цаг агаарын мэдээ

2016-03-23 267
Цаг агаарын мэдээ

Бүрэнтогтох сумын ЕБС-ын 7–12 ангийн сурагчдын дунд архи тамхи, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. "Хүүхэд бидний дуу хоолой" эссэ бичлэгийн уралдаанд 1-р байрт орсон 8А ангийн сурагч Д.Мөнхцэцэгийн эссэ бичлэгийг хүргэж байна.

2016-03-18 233
Бүрэнтогтох сумын ЕБС-ын 7–12 ангийн сурагчдын дунд архи тамхи, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа. "Хүүхэд бидний дуу хоолой" эссэ бичлэгийн уралдаанд 1-р байрт орсон 8А ангийн сурагч Д.Мөнхцэцэг, Б.Болорцэцэг нарын эссэ бичлэгийг хүргэж байна.

Хүүхэд, залуучууд "Бид хорт зуршлын эсрэг хамдаа" дэвжээ тэмцээнд оролцсон хүүхдүүд, эцэг эхчүүд өөрийн оршин сууж буй гудамж хороололын иргэд, олон нийтэд Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиудыг сурталчилж тодорхой үр дүнд хүрч зохион байгуулсан ажлынхаа тайланг тавилаа.

2016-03-18 283

Сумын итх-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД “БИД ХОРТ ЗУРШИЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” аян өрнөж байна.

2016-03-16 335
Сумын итх-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД “БИД ХОРТ ЗУРШИЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” аян өрнөж байна. Уг аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд "Бидний дуу хоолой" гар зураг, эссэ бичлэг уралдаан амжилттай явагдаж байна.

Их-Уул багийн ИНХ-аар Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Таван эрдэнэ мал сүргээ эрсдэлээс хамгаалах “Их-Уул” малчдын бүлэг" байгууллагдлаа.

2016-03-16 233
Их-Уул багийн ИНХ-аар Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Таван эрдэнэ мал сүргээ эрсдэлээс хамгаалах “Их-Уул” малчдын бүлэг" байгууллагдлаа. Зорилго: Монгол улсын малын хулгайтай тэмцэх хууль тогтоомжийн хүрээнд мал хулгайлгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангаж мал бүхий өрхүүд эвлэлдэн нэгдэж бод малыг байнгын хариулагаатай болгож, малын хулгай зонхилон гардаг хэсэгт эргүүл, пост болон мэдээлэгч тавих, иргэдийн хараа хяналтыг сайжруулахад оршино.

"Та амьд байгаа нь л өөрөө гайхамшиг" сэдвээр аймгийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан С.Содномбямба сургалт хийллээ.

2016-03-16 211
"Та амьд байгаа нь л өөрөө гайхамшиг" сэдвээр аймгийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан С.Содномбямба сургалт хийллээ.

2016 оны 03 дугаар сарын 18 буюу “Монгол цэргийн өдөр”

2016-03-14 198
2016 оны 03 дугаар сарын 18 буюу “Монгол цэргийн өдөр” -ийг тохиолдуулан залуучууд, иргэдийг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор шагайн харваа сонирхогчдын дунд "Шагайн харвааны тэмцээн" зохион байгуулна. Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нүүдэл суурьшлын зохицохуйд оршиж чаддаг, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг хамгийн бага хөрөнгө зардлаар олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм.

БҮРЭНТОГТОХ СУМЫН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ, АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГХУСАЗСЗ ХАМТАРЧ 2016 ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР НИЙГМИЙН ГЭГЭЭРЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2016-03-07 193

Шатар бол оюуны спорт бөгөөд хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгаж чаддаг спорт юм. Тийм ч учраас шатарт шамдан суралцах, сонирхох хүүхэд залууст суралцах орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Бид Монголын ирээдүйн шилдэг шатарчдыг бэлтгэн гаргах, шатрын спортыг олон нийтэд сурталчлан таниулах, шатрын ертөнцөд үгүйлэгдэж байгаа шинэлэг арга хэмжээ, уралдаан тэмцээнийг зохион явуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж эхлээд байна.

2016-03-07 187

Аймгийн 3 удаагийн аварга шатарчин Даваанямын Хашхүүгийн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

2016-03-07 198
Аймгийн 3 удаагийн аварга шатарчин Даваанямын Хашхүүгийн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд аймгийн аварга шатарчид, аймгийн шатрын холбооны тэргүүн О.Хадбаатар нар оролцож залуу шатарчдад зөвлөгөө өгч, арга туршлагаасаа хуваалцлаа.

Их-Уул баг иргэдийнхээ дунд "Ургийн бичгээ хэн сайн хөтлөх бэ?" аянг өрнүүлж байна. Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл байжээ. Ахан дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөгөөд монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган иржээ. Энэ нь ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрт заавал хөтлөдөг нэгэн түүхэн судар болжээ.

2016-03-04 195

2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд ихэнх нутгаар цас орно, 5,6 нд уулаараа цас бударна, Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. 3 сарын 4-нөөс хүйтэрч нутгийн хойд, томоохон голын сав газраар шөнөдөө 17-22, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2016-03-04 187

Гэр бүл-Хүүхдийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд сумын хэмжээнд удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нэгдсэн төлөвлөгөөг баталлаа.

2016-03-03 187

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%