Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Мэдээлэл

2016-10-10

Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд нараар ахлуулсан баг  манай суманд энэ сарын 9-ны өдөр ажиллалаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, өнгөрсөн 9 сарын 23-24-ний өдрүүдэд болж өнгөрсөн аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар баталсан засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх "Хөгжлийн хөтөч" мөрийн хөтөлбөрийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Бүрэгтогтох суманд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, боловсролын салбарын чанарыг нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах,  эмийн эргэлтийн сангийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчын хариуцлага, ёс зүйн асуудлуудын талаар иргэд санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Сумдад ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн сумдын зүгээс тавьсан асуудлуудад тодорхой хариулт өгч, боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх, энэ чиглэлд төрөөс болон орон нутгийн зүгээс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%