Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Аж жаргалд цаг гарга

2016-05-26

2016-оныг гэр бүл хүүхдийн хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан олон улсыг гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Аз жаргалд цаг гарга“ залуу гэр бүлийн чуулга уулзалтыг 5-р сарын 18-19 өдрүүдэд сумын төвд  зохион байгуулж явууллаа.

Сургалтанд нийт 6 багийн 90 гаруй төлөөлөгч багийн дарга нарын хамт хүрэлцэн ирж сургалтанд оролцов.


 

Мөн залуу гэр бүлийн чуулганы үеэр Багийн шилдэг гэр бүл ,Сумын шилдэг гэр бүл, Сумын шинийг санаачлагч ажилч гэр бүл,хамгийн сайн Татвар төлөгч гэр бүл, хамгийн сайн НДШ төлдөг гэр бүл  зэргийг шалгаруулсанаас

 Сумын шилдэг гэр бүлээр эрчим багийн Б.Лхагвасүрэнгийн гэр бүл

Сумын шинийг санаачлагч ажилч хөдөлмөрч гэр бүлээр Бүрэнхаан багийн иргэн Д.Жамболдоржийн гэр бүл нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Сумын шилдэг гэр бүл Б.Лхагвасүрэн            Сумын хөдөлмөрч гэр бүл Д.Жамбалдорж

    

Мөн багийн шилдэг гэр бүлүүдийг шалгаруулсанаас :

Бүрэнхаан багийн шилдэг гэр бүл О.Болдэрдэнэ

Баянхошуу багийн шилдэг гэр бүл Ж.Алтан очир

Их уул  багийн шилдэг гэр бүл Д.Лхагвалэмбэрэл

Эрчим багийн шилдэг гэр бүл Б.Батэрдэнэ

Сангийн далай багийн шилдэг гэр бүл Д.Нямренчин

Шилдэг татвар төлөгч гэр бүлээр С.Баттогтох

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%