Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хүүхэд харах үйлчилгээний тухай

2016-04-07

Монгол улсад боловсрол, нийгмийн салбарт хамгийн тулгамдаж байгаа хамгийн том асуудал сургууль цэцэрлэг.
Манай суманд "Хүүхэд харах үйлчилгээ" явагдаж эхлэлээ.
Уг хууль нь хоёр наснаас ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд харах үйлчилгээг зохион байгуулах харилцааг зохицуулах юм.
 
Энэ хуульд, “Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан гэрчилгээ авсан байх ба 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. Нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй. 3 иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харах үйлчилгээний байранд өөр үйлчилгээ явуулахыг хориглох бөгөөд байрны стандартыг Засгийн газраас батална” гэж заасан.

Мөн энэ хуулиар эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан ба нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг улсын цэцэрлэгтэй адил байхаар тогтоосон

  Харин хүүхэд харах эрхийн зөвшөөрлийг ЗДТГ-аас авна. 5 хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулалт хийсэн бөгөөд багшийн цалин, хүүхдийн хоолны мөнгө зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг олгох юм.

Харин хүүхэд өдөрт идэх ёстой хоолны хэмжээ нормыг улсын цэцэрлэгүүдтэй ижил хэмжээнд байх ёстой бөгөөд хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй газруудад ХАХНХЯ-ны мэргэжилтэнүүд, мэргэжлийн хяналтын байцаагч болон хорооны дарга нар хяналт тавьж ажиллах юм байна. Мөн хүүхдүүдийн эцэг эх ч өөрсдөө хяналт тавьж байх хуультай.

Хууль санаачлагчид хүүхдийн хоолны зардал, нэг хүүхдэд ногдох нормативт зардлыг төрийн өмчийн цэцэрлэгт олгож буй зардалтай адил хэмжээгээр олгохоор хуулинд тусгажээ.
Ингэвэл нэг хүүхдийн сарын хоолны зардалд 36300 төгрөг, нормативт (хувьсах) зардалд 70500 төг, нийт 116 900 төгрөгний зардал олгогдох аж. Мэдээж давхар ажлын байр нэмэгдэнэ. Урьдчилсан тооцоогоор улсын хэмжээнд 4000 ажлын байр бий болно гэж үзэж байна.
Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр цэцэрлэгт хамрагдаагүй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэхээс гадна сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжирна



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%