Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ИТХ

Суманд хэрэгжиж буй "Хөдөө аж ахуйн маркетинг төсөл"-ийн ажлын тайлан сумын ИТХ-аар хэлэлцэнэ.

2016-04-06

Суманд хэрэгжиж буй "Хөдөө аж ахуйн маркетинг төсөл"-ийн ажлын тайлан сумын ИТХ-аар хэлэлцэнэ.

Хөдөө аж ахуйд суурилсан  бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж,
нэр төрлийг нэмэгдүүлэх, малчид, малчдын бүлэг, хоршоодыг зах зээлтэй холбож  борлуулалтын сүлжээ бий болгоход  хөрөнгө оруулах замаар сонгосон аймаг сумын хөдөө аж ахуйн эрхлэгчдийн амьжиргааг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Дэлхийн Банктай хамтран “Хөдөө аж ахуйн маркетингийн төсөл” хэрэгжүүлж эхэлсэн.
Тус төслийн хүрээнд мах, ноос ноолуур, сүү, жимс жимсгэнэ, xүнсний ногоо үйлдвэрлэгчдийг зах зээлтэй холбох замаар малчид, малчдын бүлэг хоршоо болон боловсруулах үйлдвэрүүдийн хооронд үйлдвэрлэлийн түншлэл бий болгох томоохон зорилт тавиад байна. Тодруулбал малчдын хоршоо, компани  Дэд төсөл бичиж, хэрэгжүүлэн  нэмүү өртөг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын сүлжээг бий болгон үйлдвэрлэгчидтэй түншлэл тогтоох загвар бий болгох  юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1480
583 / 39%
466 / 31%
211 / 14%
220 / 15%