2015 онд багуудын ИНХ-аар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Үүнд:
- Багийн засаг даргын жилийн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх.
- Багийн ИНХ-ын дарга, хүн, малын эмч, баг хариуцсан байгаль хамгаалагч нарын ажлын тайлан.
- Багийн бэлчээр нутгийг хуваарьтай ашиглах шийдвэр гаргах.
- Хадлан өвс, тэжээл бэлтгэх цаг хугацааг тогтоох.
- Хуц, ухна маллах журмыг хэлэлцэн баталж, маллагчыг сонгох.
- Багийн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, хог хаядлыг цэвэрлэх.
- Иргэдийг төрийн одон медаль, салбарын шагналд тодорхойлж ИТХ,Засаг даргад уламжлах.
- Малчдын бүлэг байгуулах,
- Иргэдээс ирүүлсэн өргөдөл, саналыг хэлэлцэж шийдвэрлэх.